Монголын боулинг сонирхогчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн гуравдугаар тойргийн сүүлийн шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд боллоо.
14 багууд зургаан тоглолт хийж авсан онооныхоо эрэмбээр хасагдах журмаар тоглосноос тэргүүн байранд Ю.Ганболд ахлагчтай С.Дэлгэрцэцэг, Б.Оюунжаргал нарын баг шалгарлаа. Хоёрдугаар байранд Ц.Лхаасүрэн ахлагчтай Б.Тамир, Б.Оюунболд нарын баг, гуравдугаар байранд Ц.Молор ахлагчтай Э.Хунтогос, М.Түвшинсанаа нарын баг орлоо.
Тэмцээний өндөр онооны эзэн, шилдэг тамирчнаар эрчүүдээс “Страйкс” клубын Ж.Содномдорж (238 оноо), бүсгүйчүүдээс мөн клубын тамирчин Ш.Мөнхжаргал (200 оноо) нар тодорсон юм.
Ингэснээр үндэсний лигийн тойргийн тоглолтууд дуусч байгаа бөгөөд ирэх сарын 8-нд финалын тоглолт болсноор энэ жилийн лиг өндөрлөнө.