Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медалтийн эзэн болсон. Тэрбээр энэ сарын 22-нд болсон медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх тулаанд Болгарын С.Петроватай тулалдсан ч 5:0-оор ялагдсан юм. Гэхдээ М.Нандинцэцэг энэ медалийг авахын тулд Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес, Мараккогийн З.Захроу нарыг дараалан ялж, медалийн болзол хангасан.
Монголын эмэгтэй боксчдыг түүхийг тод томруунаар дэлхийн дэвжээн бичиж өгсөн М.Нандинцэцэг өдгөө 30 настай. Тэрбээр 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэж эхэлжээ. Эмэгтэй хүний хийх ажил биш гэх зэмлэлийг олонтоо сонссон ч М.Нандинцэцэг зорилгынхоо төлөө тууштай явсны эцэст 15 жилийн дараа дэлхийн медальтан боллоо. Энэ бол Монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон.