Монголын боулинг сонирхогчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн гуравдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд боллоо.
Багууд зургаан тоглолт гүйцэтгээд өндөр оноо авсан 12 баг нь хасагдах журмаар тоглож, аваргаа тодруулллаа.
1-р байранд Э.Чүлтэмжамц ахлагчтай Х.Өлзийхорол С.Ганзориг нар анх удаагаа аваргалсан бол 2-р байранд Ж.Содномдорж ахлагчтай Ч.Золжаргал Х.Хишигбат нар, 3-р байранд Ц.Лхаасүрэн ахлагчтай Б.Тамир, Б.Оюунболд нарын баг шалгарав. Тэмцээний өндөр онооны эзэн, шилдэг тамирчнаар 242 оноогоор Б.Оюунболд тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар 196 оноогоор Ш.Гэрлээ тодорлоо.
Гуравдугаар тойргийн II шат 2018.11.25 явагдана.