БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Жан Хён Су цэргийн албанаас зугтахыг завдсаныхаа төлөө хатуу шийтгэл хүлээсэн гэж “Fox sport Australia” мэдээлэв.
Тэрбээр армид алба хаасан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн учир шигшээд тоглох эрхээ бүрмөсөн алдсан төдийгүй мөнгөн торгууль төлөх ёстой болжээ.
БНСУ-д 18-35 насны эрэгтэй хүн бүр цэргийн алба заавал хаах үүрэгтэй бөгөөд хөлбөмбөгчдийн хувьд олимпын наадам, эсвэл Азийн наадамд түрүүлбэл эл үүргээс түр чөлөөлөгдөж, дөрвөн долоо хоног цэргийн цугларалтад хамрагддаг.
Жан Хён Су өнгөрсөн жилийн ДАШТ-д шигшээ багийнхаа төлөө гурван тоглолтод оролцож байв.