Хамгийн их орлого олдог, хамгийн их шагналын сантай спортын нэг бол талбайн теннис юм. Харин тус спортод ноён оргил болсон дөрвөн тэмцээн бий. Түүний нэг нь Францын нээлттэй тэмцээн билээ. Тус тэмцээний талаарх сонирхолтой баримтуудыг тэмдэглэж байна.
1. Тус тэмцээн 1891 онд анх зохиогдоход түүнийг сонирхогч хүн байсангүй. Учир нь зөвхөн францчууд, Францын теннсний клубийн гишүүд эд оролцох эрх өгчээ. Гэсэн ч гэлээ 20-р зууны эхэн гэхэд улсынхаа хамгийн том тэмцээн болсон байлаа. Гэтэл 1912 онд ДАШТ зохиогдон тоглолтууд шороон талбай дээр болсон нь Францын нээллтэй тэмцээний нэр хүндийг унагав. ДАШТ-ий нөөц шавхагдах үед л тус тэмцээн урьдын чансаагаа эргүүлэн авсан байна. 1925 оноос эхлэн гадаадын теннисдийг оролцуулдаг болсноор “нээлттэй” гэсэн статустай болжээ.
2. Тэмцээн жилээс жилд өргөжиж байсан тул олон хүний багтаамжтай цэнгэлдэх хэрэгтэй болоход “Stade Franзais” клуб Францын теннсиний холбоонд гурван га газар гаргаж өгчээ. Үүний хариуд цэнгэлдэхийг Ролан Гарросын нэрээр нэрлэх шаардалга тавьжээ. Гаррос Газар дундын тэнгисийг онгоцоор зогсолтгүй нисч туулсан анхны франц нисэгч юм. 1928 онд шинэ цэнгэлдэх ашиглалтад орсон бөгөөд түүнээс 40 жилийн дараа мэргэжлийн теннисчдийг тэмцээнд оролцуулдаг болжээ.
3. 18 настай Бьорн Борг, 19-тэй Крис Эверт хоёр 1974 онд түрүүлсэнээр шинэ эрин эхэлсэн. Швед эр 1974-1981 онд зургаан удаа түрүүлсэн бол америк бүсгүй долоонтаа аваргалсанаар дээд амжилт тогтоосон. Харин бүх ангилалд түрүүлсэн тоогоороо Францын эрэгтэй тамирчин Анри Коше /9/, Америкийн эмэгтэй теннисчин Маргарет Смит Корт /13/ нар бусдыг тэргүүлдэг.
4. Тэмцээнд хамгийн сүүлд түрүүлсэн франц теннисчин бол Мари Пирс юм. Тэрбээр 2000 онд түрүүлж аваргын цомыг 37 жилийн дараа эх орондоо авчирсан билээ. Тус улсынхан түүхэндээ 16 удаа аваргалжээ. Түүний арав нь эрэгтэй. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд хамгийн олон тэргүүлсэн орон бол Испани /13/ бол эмэгтэйчүүдэд америкчууд 17-нтаа түрүүлсэн байна.
5. Селеш гурван жил дараалж түрүүлсэн /1990-1992/ гурав дахь хүн юм. Түүнээс өмнө ийм амжилтыг Хелен Уилсс-Муди /1928-1930/, Хильде Шперлинг /1935-1937/ Хожим Жюстин Энен /2005-2007/ тэдний эгнээд нэгдсэн. Харин Бьорн Борг /1978-1981/, Рафаэль Надаль /2005-2008/ нар дараалан дөрвөн аваргалж эрэгтэйчүүдийн дээд амжилтыг эмэзшиж байна.
6. Хамгийн удаан үргэлжилсэн тоглолт Фабрис Санторо-Арно Клеманы хооронд өрнөхөд Санторо 6:4, 6:3, 6:7, 3:6, 16:14-өөр /2004 он, 393 мин/ хожсон. Эмэгтэйчүүдийнх бол Виржини Бьюссон – Ноэль ван Лоттон 6:7, 7:5, 6:2 /1995 он, 247 мин.
7. Хамгийн богино тоглол: Штеффи Граф-Наташа Зверева 6:0, 6:0 /34 мин/. Эрэгтэйчүүдийнх бол 1988 оны Матс Виландер-Гильермо Вилас 1:6, 7:6, 6:0, 6:4 /282 мин/.
8. Тус тэмцээн дэлхийн хамгийн романтик нь гэгддэг. Цөөнгүй теннисчид энд хайр дурлалын романаа эхлүүлж байжээ. Тэдгээрийн хамгийн алдартай нь Штеффи Граф, Андре Агассигийн дурлал юм. Тэд өнөөг хүртэл үлгэр жишээ хос байсаар байна.
9. Мартина Хингис 1993 онд 12 настай байхдаа түрүүлэн тус тэмцээний өсвөрийн ангиллын хамгийн балчир аваргаар тодорсон. Гэвч насанд хүрэгчдийн тэмцээнд нэг ч удаа түрүүлээгүй юм.
10. Майкл Чанг 1989 онд 17 настай түрүүлсэнээр тус тэмцээний хамгийн залуу аваргаар тодров. Түүнчлэн 34 ижлийн дараа АНУ-д түрүү байр авчрав. Эмэгтэйчүүдээс залуу аваргаар Моника Селеш шалгарсан 16 нас 6 сар.