Серб гаралт Шведийн хөлбөмбөгчин Златан Ибрахимович спортын замнал дахь 800 дахь гоолоо оруулсан. Тэрбээр “Лос-Анжелес Гэлакси”, “Торонто” багуудын тоглолтын 43 дахь минутад гайхалтай уран гоол оруулсан нь Америкийн хөлбөмбөг сонирхогчдын цөсийг хөөргөжээ. Тиймээс тэд тоглолтын дараа дугаарлан зогсч Ибрагимовичоос гарын үсгийг нь авсан байна. Гэтэл энэ үеэр Златан нэгэн фанатын нүүрэн дээр гарын үсгээ зурсаныг сэтгүүлч Адам Серраноссошиалд нийтэллээ.