Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өчигдөр Кокүгикан ордонд болов. Дээд зиндаанд есөн удаа түрүүлж, эзэн хааны цом өргөсөн түүний зодог тайлах ёслолд Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, төрсөн ах, улсын начин Д.Лхагвадорж тэргүүтэй спортынхон, төрөл садан нь оролцжээ.
Сүмогийн дэвжээнд 18 жил барилдсан, 28 настай Харүмафүжи нутаг нэгтэндээ гар хүрсэн гэх асуудлын улмаас өнгөрсөн жил зодог тайлсан юм. Улсын заан Р.Давааням агсны хүү тэрбээр энэ жил “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрахтай хамтран “Харүмафүжи-Шинэ Монгол-2” сургууль байгуулсан.
Харүмафүжи эл сургуулийн нээлтэд зориулан өнгөрсөн сарын сүүлчээр уран зургийн үзэсгэлэнгээ Японы нийслэл Токио хотын “Ничидо” галерейд дэлгэжээ. Үзэсгэлэнд Д.Бямбадорж “Ёкозүна”, “Оргил”, “Хоёр эх орон минь”, “Гараа” зэрэг 23 бүтээлээ олны хүртээл болгов.