Монголын шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жингийн шигшээ тулаанд ялж алтан медаль хүртлээ. Тэрбээр залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Узбекстаны тамирчин Шункор Абдурасуловыг 3:2-ийн харьцаагаар яллаа. Харин эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд Б.Чинзориг мөнгөн медалийн эзэн боллоо.