Азийн наадмын жүдо бөхийн дөрвөн жингийн барилдаан болж манай дөрвөн бөх бүгдээрээ медалийн төлөө барилдахаар тунаж үлдээд байна. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн Г.Алтанбагана эхний гурван учраагаа ялснаар алтан медалийг БНСУ-ын Дон Хан Гвактай булаалдахаар боллоо. +100 кг-ын жингийн Ө.Дүүрэнбаяр мөн БНСУ-ын бөхийн хамт шигшээ барилдаанд шалгарсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жингийн тамирчин Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн Б.Мөнхтуяа нар хүрэл медалийн төлөө барилдана.