“Жакарта-Палембан-2018”-ын кураш бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Баярбатын Баасанжаргал аваргын төлөөх барилдаанд Узбекистаны бөх Д.Шерметовад 3:0-ээр дийлдэв.
Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны курашийн тамирчин болсон тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Н.Кубашеваг 3:0, хагас шигшээд Узбекистаны А.Мухлисаг 10:0-ээр ялсан юм.