18 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд БНАСАУ-ын бөхийг даралтаар цэвэр ялав. “Инчон-2014”- аварга тэрбээр хэдийгээр амжилтаа баталж чадаагүй ч Азийн наадмаас хоёр медалиа ийнхүү авлаа. М.Уранцэцэг хагас шигшээд олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонд ялагдсан юм.