18 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстан улсын нэрийн өмнөөс оролцсон Г.Отгонцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын бөхийг цэвэр ялав. Тэрбээр хагас шигшээд олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, Японы бөх Кондо Амид ялагдсан юм.