Азийн наадмын дэвжээнд өнөөдөр өрсөлдсөн монгол жүдочдоос ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, 22 настай Г.Ганцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Харин эрчүүд медалийн төлөө шалгарч чадсангүй. ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, оюутны дэлхийн универсиад наадмын аварга, С.Ням-Очир гавьяатын багш Баттогтохын хүү Эрхэмбаяр нар ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
Манай сурвалжлагч Э.Харцага Индонезоос мэдээлж байна.