18 дахь удаагийн Азийн наадмын боксын төрөлд өрсөлдөж буй тамирчдаас өнөөдөр хоёр нь хүрэл медалийн төлөө тоглов. Эрэгтэйчүүдийн 60 кг-д оролцож буй Риогийн олимпод V байрт шалгарсан Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин И.Хурсандыг илт давуу буюу 5:0-ээр ялав.
Тэрбээр энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай өрсөлдөнө. Сонирхуулахад, Инчоны Азийн наадамд 60 кг-д түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай “Жакарта-Палембан-2018”-ыг өнжсөн юм.
Өнөөдөр хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн “Жижиг Үүеэ” хочит, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медалийн төлөө Тайландын боксчинд 3:2-оор ялагдан, тэмцээнээ дуусгав.