Монголын хоёр тэквандоч тэмцээнээ дуусгалаа. Эрэгтэйчүүдийн -80 кг-ийн жингийн тамирчин П.Тэмүүжин 1/16 шатанд Узбекийн Никита Рафаловичид 7:25-аар ялагдсан бол -63 кг-ийн М.Түмэнбаяр шөвгийн наймд шалгараад Хятадын Жао Шуайд 5:25-аар дийлдэв.
(Гэрэл зургийг Э.ХАРЦАГА, Жакарта-Палембанг)