Индонез улсын Жакарта, Палембанг хотод үргэлжилж буй 18 дахь удаагийн Азийн наадамд өрсөлдөж буй Монголын усанд сэлэлтийн тамирчид улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн. Мөн 4х200 метрийн өврөөр даллах буухиа сэлэлтийн төрөлд хурд сорьсон бүсгүйчүүд дахин нэг амжилтыг ахиулжээ.Тэд эл төрөлд 9:37.23 секундийн амжилтаар улсын дээд амжилтыг шинэчлэв.
(Гэрэл зургийг Э.ХАРЦАГА, Жакарта-Палембанг)