18 дахь удаагийн Азийн наадмын Монголын багийн долоо дахь медалийн болзлыг ОУХМ Ш.Түмэнцэцэг хангалаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хорооны тамирчин тэрбээр хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинг 45-хан секундэд цэвэр яллаа. Ингэснээр Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль өвөртөлж, аваргын төлөө барилдахаар болов. Тэрбээр энэ жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.