Индонез улсын Жакарта, Палембан хотод үргэлжилж буй 18 дахь удаагийн Азийн наадмын гурав дахь өдөр өрсөлөж буй туялзуур сэлэмний тамирчин Б.Гэрэлмаа эхний тойрогт олимп, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгөн медальтай, БНСУ-ын тамирчин Ч.Ижёныг 5:3-аар яллаа. Улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр Инчоны Азийн наадамд шилдэг наймд шалгарч байсан юм.