Тамирчдаа дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа. Индонезын дэвжээнээс улсынхаа хоёр дахь алтан медалийг хүртсэндээ баяртай байна. Хоёр жилийн өмнө Риогийн олимпын эрх олгох тэмцээнд оролцохдоо аваргын төлөө барилдсан Кыргызстаны бөхөд өмнө нь ялагдаж байсан. Түүнээс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна. “Охиндоо амжилт хүсье” гэж утсаар болон фэйсбүүкээр захидал илгээсэн монголчууддаа баярлалаа. Өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Энхтөр багшдаа болон “Алдар” спорт хорооны хамт олондоо их баярлалаа. Олон жилийнх нь хөдөлмөрийг амжилтаар хариулж яваадаа баяртай байна. Энэ жил ДАШТ-ээс өмнө есдүгээр сард Европын нэгэн тэмцээнд оролцоно.