Дэлхийн аварга П.Орхон Азийн наадмын чөлөөт бөхийн 62 кг-ийн жингийн шигшээ барилдаанд Кыргызстаны бөх А.Тыныбековаг оноогоор цэвэр ялж аварга болсон. Ингэснээр П.Орхон Монголын эмэгтэй чөлөөт бөхчүүдээс Азийн зуны наадамд түрүүлсэн 2 дахь, чөлөөт бөхчүүдээс 12 дахь, Монголын тамирчдаас 22 дахь аваргаар тодорлоо. Мөн түүний амжилт “Азийн наадам-2018”-д оролцож буй Монголын багийн 2 дахь алтан медаль болж, медалийн тоогоор монголчууд 9-р байрт дэвшлээ.