18 дахь удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг Монголын багийн тав дахь медалийг хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, БНСУ-ын бөх Ум Жи Юныг 5:2-оор ялав.
Эхний тойрогт гоц мөргөсөн А.Батцэцэг удаах тойрогт Вьетнамын бөхийг ялсан хагас шигшээд БНХАУ-ын тамирчинд дийлдсэн. Улмаар Хятадын бөх шишшээд шалгарсан тул хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.