Азийн 18 дахь удаагийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа Монголын багийн дөрөв дэх медалийг хүртлээ.
Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Пинки, Вьетнамын Ти Ха Фуоныг цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр дарлаа.