Монголын тамирчин Г.Нандинзаяа Азийн наадмын 10 метрийн хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНСУ-ын тамирчинтай өгөө аваатай явсан ч 227.4 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа. Харин алт, мөнгөн медалийг Хятадын Роу Жу Жао /250.9/, Өмнөд Солонгосын Юн Хэ Жун /248.6/ хүртлээ. Хятадын тамирчны авсан 250.9 оноо Азийн наадмын дээд амжилтыг тогтоолоо. Г.Нандинзаяа хийн урт бууны төрлөөр Риогийн олимпод оролцож байсан юм.