Индонез улсад Азийн 18-р наадмын хөшиг нээгдлээ. Тус наадамд Азийн 45 орны 11300 тамирчин 40 спортын 465 төрөлд хурд хүчийг сорьж байна. Тус наадмын нээлтийн ажиллагаа болох үеэр орон орны сэтгүүлчид тус наадамд тодрох тамирчдыг судлан, тодорхой үнэнлт дүгнэлт өгч байлаа. Гадныхны анхаарал Монголын баг тамирчдад мөн тусч байна. Тэр дундаа, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын тамирдыг тусгайлан судалж, Монголын баг эдгээр төралд өндөр амжилт гаргана хэмээн үзэж байна. Нээлтийн ажиллагаанд оролцсон баг тамирчдын олонх нь үндэсний хувцсаараа гангарсан бол зарим баг загвар хийц, өнгө зүсийн ялгаралд онцгойлон анхаарчээ.
(Гэрэл зургийг Э.ХАРЦАГА, Жакарта хот, Индонез улс).