18 дахь удаагийн Азийн наадамд өрсөлдөж Монголын таэквондочдын салхийг хагалж, өнөөдөр эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай оролцож байна. Тэрбээр эхний тойрогт Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Пакистаны тамирчин Ш.Шахзавыг 31:11-ээр яллаа.
Манай тамирчин удаах тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальтай, Инчоны Азийн наадамд үзүүрлэсэн, Тайландын таэквондоч С.Намнаронгтой өрсөлдөнө.
Сонирхуулахад, Монголын таэквондоос Азийн наадмын анхны медалийг М.Түмэнбаяр "Инчон-2014"-өөс хүртэж байсан юм.