Индонез улсын Жакарта, Палембан хотод үргэлжилж буй 18 дахь удаагийн Азийн наадмын хоёр дахь өдөр өрсөлдөх Монголын тамирчдын тэмцээний хуваарийг сонирхоно уу.
13.30 цагт-Волейболын эрэгтэйчүүдийн шигшээ баг-Монгол-Пакистан
13.30 цагт-Сагсан эмэгтэйчүүдийн шигшээ баг-Монгол-БНХАУ
09.00 цагт- Таваг буудлагын урьдчилсан шат-З.Намдуун өрсөлдөнө
09.30-14.00 цагт-10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан болон шигшээ-Н.Баяраа цэц сорино.
11.30-14.00 цагт-10 метрийн хийн урт бууны эмэгтэйчүүдийн урьдчилсан болон шигшээ-Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар өрсөлдөнө.
09.00 цагт-Шүхрийн спортын эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон багийн төрөл-А.Батдаваа, Х.Ариунтбат, Д.Батцэнгэл, П.Болд, Ч.Түмэнбаяр нар оролцоно.
10.00 цагт- Таэквондогийн эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай өрсөлдөнө.
14.00-22.00 цагт-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д Азийн АШТ-ий таван медальтай, улсын харцага Э.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальтай Э.Сумъяа, 57 кг-д залуучуудын Азийн болон дэлхийн аварга А.Батцэцэг, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон нар зодоглоно.
11.00 цагт-Талбайн теннисний эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын төрөлд Д.Эрдэнэбаяр, М.Бадрах, С.Ангараг, А.Жаргал, Э.Ариун-Эрдэнэ нар хүч сорино.