Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас хоёр хос өрсөлдөв. Монгол Улсын олон удаагийн аварга, цөөнгүй дээд амжилтыг эзэмшигч Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар урьдчилсан шатнаас шалгарч чадаагүй бол “Рио-2016” олимпод цэц сорьсон Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа нар 832.1 (417.7+414.4) оноогоор финалд өрсөлдөх эрх авсан.
Улмаар тэд шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарчээ. Эл төрөлд түрүүлсэнТайванийн тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилсэн төдийгүй Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.