Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өнөөдөр өрсөлдсөн монгол тамирчид хэсгээсээ хараахан шалгарч чадаагүй ч улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчлэв. 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хурд сорьсон Э.Дэмүүл 1:03.80, 4х100 метрийн буухиа сэлэлтийнхэд А.Хэрлэн, Х.Энхзул, Б.Есүй, Б.Энххүслэн нар 4:14.58 секундээр Монгол Улсын дээд амжилтыг ахиуллаа.
Мөн 200 метрийн өврөөр даллах төрөлд Б.Батмөнх 2:15.60, Г.Тэнгис 2:44.57, Б.Есүй 2:41.07, Э.Ариунтамир 2:47.80 цагийн амжилт үзүүлэв.