Индонез улсад үргэлжилж буй 18 дахь удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний тойрогт Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр яллаа.
Тэрбээр удаах тойрогт БНСУ-ын Ким Сун Гвон, Кыргызстаны Алмаз Сманбековын ялсантай хүч сорино.