“
Формула-1”-ийн долоон удаагийн аварга, нэрт нисгэгч М.Шумахерын хүү Мик “Формула-3”-ын анхны уралдаандаа түрүүлжээ. Сонирхолтой нь, аав Шумахер “Формула-1”-ийн анхны түрүүгээ хүртэж байсан “Spa-Francorchamps” тойруулгад хүү нь мөн ялалт байгуулсан аж.
Энэ жил 19 настай Мик “Формула-3”-ын 45 уралдаанд оролцсоны эцэст ийн ялагчийн тавцанд хөл тавив. Тэрбээр Германы “Sueddeutsche Zeitung” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Шумахерын гэр бүлийн хувьд “Спа” онцгой тойруулга бололтой. Би маш их баярлаж байна” хэмээжээ.
“Prema Powerteam Dallara-Mercedes” багийн нисгэгч Мик энэ удаагийн уралдаанд гараанаас зургадугаар байраас хөдөлсөн, эхний тойрогт нойтон зам дээр өөр машинтай мөргөлдсөн ч түрүүлсэн юм.
Дашрамд сануулахад, М.Шумахер 2013 оны өвөл цанаар гулгаж байгаад толгойгоо гэмтээж, хүнд байдалд байгаа билээ.
Бэлтгэсэн: М.Энхбаяр