Нийслэл хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайн нээлтийн ёслол болж монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам боллоо.
Шинэ талбайг Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан нээж хэлэхдээ, “90 хүртэлх метр зайд харвах боломжтой, 32 аравч зэрэг байрлах, хавар, зун, намрын улиралд гадаа бэлтгэл хийх саравчтай, бүх зүйл нь экологийн шийдэлтэй энэхүү талбайг улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр, 1000 шахам дэмжигчдийн бие сэтгэл, зүтгэлийн хүч, хандив тусламжаар байт сур, харвааны тамирчид манлайлан ажиллаж олон нийтийн дэмжлэгтэйгээр 60 хоногт багтаан өөрсдөө барьж байгуулж байгуулсныг онцлож байв.
1960 оноос хөгжиж ирсэн Монголын байт харвааны спортынхон 58 жилийн ой дээрээ энэ төрлийн олон улсын ямар ч тэмцээнийг эх орондоо нүүр улайхгүйгээр зохион байгуулах боломжтой, зориулалтын талбайтай болж, мөрөөдлөө ийнхүү өөрсдөө олны хүчээр биелүүллээ” гэдгийг онцолж байв.