Улсын наадмын босгон дээр Ардын багш хэмээх эрхэм цол хүртсэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Гавьяат тамирчин, Азийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуягтай ярилцлаа. Азийн дэвжээнд түрүүлсэн, Гавьяат тамирчин болсон манай анхны ширэн бээлийтэн тэрбээр Монголын боксын спортоос мэндэлсэн гурав дахь (түүнээс өмнө Д.Банди, Б.Ганбат) Ардын багш цолтон юм.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 14 жил ажиллахдаа Монголын боксын спортын түүхэн дэх анхны хүрэл медальтай Н.Энхбатыг бэлтгэн, ДАШТ-ээс Р.Отгонбаярыг мөнгө, Э.Цогтжаргалыг хүрэл медаль хүртүүлсэн Х.Алтанхуяг тэднээс гадна Г.Батбилэг, Ц.Нандигжав, С.Баясгалан нарын долоон Гавьяат тэргүүтэй 1000 гаруй шавьтай. Монголдоо төдийгүй БНХАУ-д боксын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр олимпын дэвжээнд түрүүлсэн анхны өвөрмонгол боксчны дасгалжуулагч нь. 1972, 1976 оны олимп, 1974 оны ДАШТ-д оролцсон Х.Алтанхуяг УАШТ, Монголын бүх ард түмний спартикиадад хоёр, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж, олон улсын “Байкаль”, “Динамо” тэмцээнээс алтан медаль хүртэхдээ шилдэг тамирчнаар шалгарчээ. Боксын залуучуудын УАШТ-ийг 2014 оноос хойш түүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.
- Сайхан наадав уу, Та. Юуны өмнө боксын спортод 60-аад жил зүтгэсэн хөдөлмөрийг тань төрөөс үнэлж, Ардын багш цол олгосонд баяр хүргэе. Энэ цолоор шагнуулах болсноо мэдэх үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Баярлалаа. Төрийн наадмын өмнө төр маань миний хөдөлмөрийг үнэлж, ийм сайхан цол хүртээсэнд баяртай байна. Үүний зэрэгцээ Монгол Улсад боксын спорт үүсэж, хөгжсөний 70, Сөүлийн олимпоос шавь Н.Энхбат маань хүрэл медаль хүртсэний 30, олимпын аваргатай болсны 10 жилийн ойгоор Ардын багш болсон болохоор бүр ч сайхан байлгүй яах вэ. Монголын боксын үе үеийн удирдлага, дасгалжуулагч, тамирчдын хамтын хүч, биенээ гэсэн сэтгэлийн дэм эл цолыг хүртэхэд нөлөөлсөн. Энэ бол зөвхөн надад бус, Монголын боксчдод олгож буй шагнал юм шүү. Ардын багш болох гэж буйгаа шагнуулахаасаа хоёр хоногийн өмнө мэдсэн. 7-ны орой Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган утсаар холбогдон “За багшид баяр хүргэе, Ардын багш боллоо” гэсэн. Үнэхээр их баярласан мөртлөө “Үнэн үү” гэж итгэдэггүй юм билээ (инээв). Аварга арай ч багшаараа тоглохгүй байх гэж бодож байтал МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан над руу утасдаад “Ямар сайхан өдөр вэ. Ардын багш минь нөгөөдөр Төрийн ордонд бэлэн байгаарай” гээд баяр хүргэсэн. Ханьдаа, хоёр охиндоо баярт мэдээгээ дуулган, бөөн баяр болсон. Энэ миний амьдралд тохиосон мартагдашгүй мөчүүдийн нэг байлаа. Тамирчин байсан, спортод элэгтэй Ерөнхийлөгчөөсөө Ардын багш цол хүртэж байхад сэтгэл их хөдөлсөн. Өмнөх Ерөнхийлөгчийн үед Ардын багш болбол болохоор л байсан. Х.Баттулга ерөнхийлөгчөөс хүртэх ерөөлтэй байж. Шагнуулж байхдаа “Хамт олон, гэр бүлийнхэн, шавь нар дээрээ хурдан очих юм сан” гэж яар - лаа. Төрийн ордноос гарч ирэхэд манайхан шүгэлдэн, уухайлаад нижгэр угтсан. Энэ нь хамт олондоо нэр хүндтэй, олонтой явдгийн илрэл болов уу. Бүгдээрээ “За баяр хүргэе, зураг түүх өгүүлнэ гэдэг. Нэг сайхан зураг даруулчихъя” гээд л сайхан байсан. Ёстой нэг ядартлаа зураг авхууллаа (инээв). Төрийн ордноос гарч ирэн, олонтойгоо баярт мөчөө хуваалцаад шууд боксын танхимд очиж, хүндэтгэл үзүүлсэн.
-Энэ жил Та хаагуур наадав. Хөдөө явсан уу?
-Явж чадаагүй ээ. Улаанбаатарт л наадлаа. Өнөө жилийн наадам үнэхээр сайхан болсон. Олон хүн намайг Ардын багш болохыг хүсэн хүлээж байсныг мэдэрлээ. Баярын мэндчилгээнд “булуулан”, баяр хөөрт умбан, сайхан наадсан. Ч.Санжаадамба аваргыг түрүүлэх болов уу гэж таамаглаж байсан маань биелэх дөхлөө. Шинэ аварга Н.Батсуурь мэдрэмжтэй, бяртай, ёстой мундаг юм аа. Наадмын үеэр боксчидтойгоо хамт манай холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, хүндэт ерөнхийлөгч Ч.Ганзоригийн галаар зочилсон. Ч.Ганзориг Ардын багш болсныг минь хурдан удмын даагаар мялаасанд баярлаж байна. Адууны буян хэчнээн их билээ дээ.
-Та 14 настайдаа боксчин болсон юм билээ. Тухайн үед Монголд бокс хэр хөгжсөн байв?
-Багадаа хөнгөн атлетик, хөлбөмбөгөөр хичээллэсэн ч миний сонирхлыг тийм ч их татаагүй. 1959 оны нэг өдөр “Соёл” нийгэмлэгийн цэнгэлдэхэд найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байв. Тэгж байтал тэнд хэдэн боксчин бэлтгэл хийсэн юм. Тэдний дунд жижиг биетэй, шар залуу ёстой онцгойрч байна аа. Өөрөөс нь ах болов уу гэмээр, биерхүү тамирчныг илүүрхэн, энэ тэнд нь бултан гарч байгаа нь миний сонирхлыг их татсан. Тэгээд боксчин болъё гэж шийдсэн ч яахан тэр дороо биелэх вэ. Зав чөлөө гаралгүй явсаар хоёр жилийн дараа буюу 1961 онд Гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багшийн удирдлагад “Хоршоолол” нийгэмлэгт бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед Монголд бокс хөгжөөд хэдхэн жил болж байсан дажгүй хөлөө олчихсон, улсаас бүх талаар дэмждэг байлаа. Ямар ч спортын тамирчинд анхны тэмцээн шиг сургамжтай, дурсамжтай нь үгүй. Бокс тоглоод удаагүй байхдаа “Хоршоолол”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн нөхөрсөг тэмцээнд өрсөлдөв. Би Монголын бүх ард түмний спартакиадын мөнгөн медальтай Т.Ганбаттай хүч сорьсон. Үе, үеийн завсарлагаанаар хөгжөөн дэмжигчид “Алтанхуяг аа хичээгээрэй” гээд л дэмжээд байна шүү. Овоо өрсөлдөж байгаа юм байлгүй гэж бодон, эн тэнцүү хүч сорьсоор тоглолтын цагийг дуусгав. Тухайн үеийн “Хоршоолол” нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж байсан н.Намдагсүрэн гуай “Мундаг байлаа. Ялах нь тодорхой” гэж байна. Би ч бас ялсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл шүүгчид дүнгээ гаргахад би 2:1-ээр ялагдав. Хүмүүс шуугилдан, шүүмжлээд л явчихсан. Намнансүрэн гуай “Ялалтаа луйвардуулчихлаа. Урам нь хугарчихна” гэсээр надад гуравдугаар зэргийн тэмдэг, үнэмлэх гар - дуулсанд мөн ч их урамшиж билээ. Тэмдгээ нэлээд хэдэн өдөр энгэрээсээ аваагүй, хаа сайгүй гоёсон. Хи- чээлдээ хүртэл зүүгээд очсон шүү. 1963 оны Монголын бүх ард түмний хоёрдугаар спартакиадад түрүүлж, амжилтын жимээ гаргасан. Тэгэхдээ аваргын төлөөх тоглолтод С.Гомбыг ялж байлаа.
-Дараа жил нь Монголд боксын спортыг хориглосон бил үү?
-Тэгсэн. Дөрвөн жилийн хугацаанд.
-Яагаад тэгсэн юм бол?
-Хүүхэд байсан болохоор нарийн ширийнийг нь тийм ч сайн мэдэхгүй. Тухайн үед боксын спорт Монголд хөгжөөд таван жил болж байсан ч мэргэжлийн дасгалжуулагч, тамирчингүй, бэлтгэлийн тогтсон системгүй, энд тэнд замбараагүй хичээллэж байсан юм билээ. Үүний зэрэгцээ тамирчдын сахилга батын асуудал ч хөндөгдсөн шиг байгаа юм. Батлан хамгаалах яамны сайд асан Б.Доржийн тушаалаар 1964 онд Монголд боксыг хориглосон. Боксчид бэлтгэл хийх, тэмцээнд оролцох эрхгүй болж, дугуйлангууд үүдээ барьсан л даа. Тэр үед би “Хүнд бээлий” гэдэг кино үзэж, боксын цангаа, бэлтгэлийн хорхойгоо тайлж байв.
-Дөрвөн жил гэдэг нэг олимпын мөчлөг. Өөр спортоор хичээллэх, бусад салбар руу урвах бодол төрсөн үү?
-Төрөөгүй. Амьдрахын эрхэнд ОХУ-д Барилгын техникумд сурсан. Тэгэнгээ жил гаруйн хугацаанд оросуудтай бэлтгэл хийсэн. Гаднын тамирчныг хайрлахгүй юм билээ, хэн дуртай нь бэлтгэлээ хангуулна. Бэртэх эрсдэлтэй байсан тул тэгсхийгээд больчихсон. Монголд боксын спорт уналтад орж, “устах” аюул нүүрлэсэн үед аварсан гавьяатан бол яахын аргагүй Б.Олзод багш минь. Багш 1966 онд ОХУ-ын Биеийн тамирын дээд сургууль төгсөж ирээд шилдэг тамирчдыг цуглуулан, сайд дарга нартай уулзан, учирлаж байгаад 1967 онд боксын спортыг сэргээсэн л дээ. Тэгэхэд дуудсан тамирчдынх нь нэг нь би. Бокс тоглох боломжтой боллоо гээд бөөн баяр, багшийнхаа удирдлагад бэлтгэл хийх болсон. Тухайн үед би 23 настай байлаа.
-Спорт залуу насных. Амжилт гаргах үед үедээ дөрвөн жил алдсандаа хэр их харамсдаг вэ?
-Цаг хугацаа, амжилтаас авхуулаад алдсан зүйл их бий. Тэглээ гээд нэг их харамсах юм байхгүй. Ер нь тэгж хаасныг 100 хувь буруутгаж боломгүй. Бэлтгэлээ өмнөх шигээ ямар ч техник, төлөвлөгөөгүй базаан, хөл, толгой нь мэдэгдэхгүй явсан бол өнөөгийн түвшинд хөгжихгүй ч байсан юм бил үү. Дөрвөн жилийн хугацаанд хаасан нь зөв голдирлоо олоход нөлөөлсөн тал бий.
-Боксын хүрээнийхэн Таныг “Серий”, “Нийгмийн хонгор” гэж дууддаг юм билээ. Таны хоч юм уу?
-“Нийгмийн хонгор” нь хоч мөн. Харин “Серий” нь биш, угсруулсан цохилтыг тэгж нэрлэдэг юм. Би залуудаа холын зайд сайн гүйдэг байлаа. Тэгээд л намайг “Нийгмийн хонгор” гэж хочлох болсон юм.
-Танаас ярилцлага авахдаа юуны талаар асуувал илүү сонирхолтой байх бол гэж боксын хүрээний цөөнгүй хүнээс асуухад “Хүнд цохилтын хаан”- ыг ялсан тухай тань асуугаарай гэж захисан. Олимпын хүрэл медальтай лут тамирчныг яаж дийлснээ сонирхуулахгүй юу?
-Учраагаа хүнд цохилтоор ялдгаараа алдартай тамирчин байсан л даа. 1968 онд манай улсад болсон Югослав, Монголын нөхөрсөг тэмцээнд Буен Звонковтой хүч сорьсон юм. Солгой өрөлттэй, хүнд цохилттой, биеийн хүч сайтай, тоглоход эвгүй боксчин байсан. Аль болох зайнаас өрсөлдөн, угсарч цохих төлөвлөгөө боловсруулаад дэвжээнд гарав. Эхний үед түүнийг ер ойртуулсангүй. Боксын хүрээнийхэн угсраа цохилтыг “серий” гэдэг. Гуравдугаар үеэс өмнө хэд хэдэн удаа “серий”-дэн, оновчтой болгов. Б.Звонков надтай хөөцөлдөхөөс залхсан бололтой “Хүрээд ир. Булталгүй тулалдчих” гэж байгаа бололтой гараараа дохисон. Би юу гэж тэгэх вэ. Тэгвэл нам цохиулахаа мэдэлгүй яах вэ. Харин ч эсрэгээрээ зайнаас угтуулан “серийдсээр”. Минут хэртэй зугтаан, зайнаас тоглотол шар нь гозойсон бололтой дайраад ирэхээр нь угсруулан довтолтол амжилттай болгосон. Үзэгчид нижигнэтэл алга ташин, гурван шүүгч санал нэгтэйгээр надад ялалт өгсөн юм. Тэгж “Хүнд цохилтын хаан”-ыг ялсан Монголын анхны боксчин болж байлаа. Дараа жил нь Буриадад гүй гэж боддоггүй. Дутуугаа шавиараа гүйцээсэн учраас сэтгэл өег явдаг юм. Би үндэсний шигшээ багт 1976-1990 онд 14 жил ажилласан. Энэ хугацаанд В.Батбаяр багш бид хоёрын бэлтгэсэн шавь нар олон бахдам амжилт гаргасан. Сөүлийн олимпоос Монголын боксын тамирчдын анхны медалийг Н.Энхбат хүртэхэд магнайгаа хагартал баярлаж билээ. Мөн намайг шигшээ багийг дасгалжуулж байхад Р.Отгонбаяр ДАШТ-ээс мөнгө, Э.Цогтжаргал хүрэл медальт хүртэн, Азийн АШТ-д Н.Баярсайхан хоёр, Г.Батбилэг, О.Отгонбаяр, Н.Энхбат нэг удаа тү- рүүлсэн. Би ер нь ОУХМ 100-гаад, спортын цол зэрэгтэй 300-гаад, нийт 1000 гаруй шавьтай. -Та Өвөрмонгол, БНХАУ-ын шигшээ багт есөн жил ажилласан. Урд хөршийн тамирчдыг дасгалжуулах шийдвэр гаргахад зах зээлийн ороо бусгаа үе нөлөөлсөн үү? -Азийн АШТ-д 10 тамирчин орол - цуулан, гурван мөнгө, зургаан хү- рэл медаль хүртээд зогсож байхад Өвөрмонголын боксын холбооныхон бидэнтэй уулзан, тамирчдаа дас - галжуулах санал надад тавьсан юм. Олон жил цаг наргүй зүтгэлээ, хувийн амьдралдаа анхаарал хандуулъя гээд зөвшөөрсөн л дөө. Монголын боксын холбооныхон хуралдаад, дэмжсэн. Ер нь би урд хөршид ирэн, болсон “Байкал” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэн, анхдагч болохдоо шилдгээр шалгарсан. Мөн 1971 онд “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд түрүүлсэн Монголын анхны боксчин болж байлаа. Тэгж олон улсын дэвжээн дэх амжилтын гараагаа эхэлсэн дээ. Тэр бүхэн 1971 онд Азийн АШТ-д анх удаа түрүүлэхэд их нөлөөлсөн, туршлага болсон шүү.
-Таныг монголын боксын тамирчдаас анхны Гавьяат болохтой зэрэгцэн багш тань Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Их бэлгэшээсэн байх. Ийм тохиолдол ер нь ховор байх.
-Тийм шүү. Азийн аварга болсон жилээ Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн Ц.Готов гуайгаас Гавьяат тамирчин цол хүртэхэд баяр дээр баяр нэмсэн. Багштайгаа хамт Гавьяат болно гэдэг ховор хувь заяа. Бид хоёртой хамт Х.Баянмөнх аварга Гавьяат тамирчин, С.Магсар багш Гавьяат дасгалжуулагч цол авч байлаа. Хэдийгээр Азийн дэвжээнд аваргаа хамгаалсан ч олимп, ДАШТ-ээс медаль хүртэх зорилгодоо хүрч чадаагүй. Монголын боксчид хамгийн анх оролцсон 1974 оны ДАШТ-д Дүгэржавын хамт өрсөлдөхдөө эхний тойрогт Европын аварга, Польшийн тамирчин Т.Томчикт 3:2-оор ялагдсан. Шударга шүүсэн бол би ялах байсан л даа. Тэмцээний дараа тэр үеийн “Советский спорт” сонинд “Монголын боксчид ДАШТ-д чамлахааргүй амжилттай оролцлоо. Ялангуяа залуу тамирчин Х.Алтанхуяг Европын аварга, туршлагатай тамирчинтай хүчтэй өрсөлдсөнийг нь онцолъё. Монголын бокс дэлхийд гарах цаг нь ойртож” гэж бичсэн байсан. Анхныхаа буюу 1972 оны олимпод өрсөлдөхдөө эхний тойрогт гоц мөргөн, Аргентины тамирчныг ялсан ч Туркийн боксчинд 3:2-оор дийлдсэн. Үнэндээ илүүрхсэн ч луйвардуулчихсан л даа. Одоо ингэж ярихаар хүмүүс өөрийгөө өмөөрч, худлаа хэлж байна гэж магадгүй. Үнэн юмыг яалтай билээ. Алдаагаа засахаар зорьж, зүтгэсээр 1976 оны олимпод оролцсон ч эхний тойрогт бас л луйвардуулсан. Ядуу, өөрийн орны шүүгчгүй улсын зовлон их л дээ. Тэр олимпоос ирснийхээ дараа дасгалжуулагч болсон юм.
-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 14 жил ажилласан. Дасгалжуулагч мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Шавиа ялахыг харах, хүрч чадаагүй амжилтдаа хүргэх. Би өөрийгөө олимп, дэлхийн медальгүй гэж боддоггүй. Дутуугаа шавиараа гүйцээсэн учраас сэтгэл өег явдаг юм. Би үндэсний шигшээ багт 1976-1990 онд 14 жил ажилласан. Энэ хугацаанд В.Батбаяр багш бид хоёрын бэлтгэсэн шавь нар олон бахдам амжилт гаргасан. Сөү- лийн олимпоос Монголын боксын тамирчдын анхны медалийг Н.Энхбат хүртэхэд магнайгаа хагартал баярлаж билээ. Мөн намайг шигшээ багийг дасгалжуулж байхад Р.Отгонбаяр ДАШТ-ээс мөнгө, Э.Цогтжаргал хүрэл медальт хүртэн, Азийн АШТ-д Н.Баярсайхан хоёр, Г.Батбилэг, О.Отгонбаяр, Н.Энхбат нэг удаа тү- рүүлсэн. Би ер нь ОУХМ 100-гаад, спортын цол зэрэгтэй 300-гаад, нийт 1000 гаруй шавьтай.
-Та Өвөрмонгол, БНХАУ-ын шигшээ багт есөн жил ажилласан. Урд хөршийн тамирчдыг дасгалжуулах шийдвэр гаргахад зах зээлийн ороо бусгаа үе нөлөөлсөн үү?
-Азийн АШТ-д 10 тамирчин оролцуулан, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд зогсож байхад Өвөрмонголын боксын холбооныхон бидэнтэй уулзан, тамирчдаа дасгалжуулах санал надад тавьсан юм. Олон жил цаг наргүй зүтгэлээ, хувийн амьдралдаа анхаарал хандуулъя гээд зөвшөөрсөн л дөө. Монголын боксын холбооныхон хуралдаад, дэмжсэн. Ер нь би урд хөршид ирэн, очиж байгаад 1990-2005 онд есөн жил ажилласан юм. Өвөрмонголд боксын спортын суурийг тавьж, олон шилдэг тамирчин бэлтгэснээрээ бахархдаг. Цохилт, техникээс авхуулаад бүхнийг заасан л даа. Гурван жил ажиллаад Хятадын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэн, хоёр тамирчин V байрт шалгарахад өвөрмонголчууд гайхсан. Гуравхан жилийн дотор тамирчдыг нь Хятадын дэвжээнд өнгөлөх хэмжээнд хүргэлээ гээд баярлан, гэрээгээ сунгасан юм. Олимпын дэвжээнд анх өрсөлдсөн Хятадын хоёр тамирчны нэг нь миний шавь н.Чулуун шүү дээ. Мөн Өвөрмонголоос олимпын аварга болсон анхны боксчин Жан Шаопингийн багш нь би.
-Монголын боксын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, ур чадварын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Саяхан Улаанбаатарт болсон олон улсын тэмцээнийг үзэж байхад нэг зүйл анзаарагдлаа. Манай боксын ихэнх жинд залгамж халаа тааруу байна. Цахиур хагалсан, шилдгүүдийг сөхрүүлсэн залуу тамирчин хуруу дарам. Ихэнх тэмцээнд өнөө л шилдгүүд нь түрүүлж, медаль хүртдэг. Тэр л гялалзаж байна гээд онцолчихмоор залуу тамирчин ховор байна. Залгамж халаагаа бэлтгэх, анхны суурийг нь зөв тавих тал дээр анхаарах хэрэгтэй.
-Хүүхдүүдээс нь боксчин болж, аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-Байхгүй ээ. Би хоёр охин, хоёр ачтай. Хүүхдүүд маань тамирчны жаргал, зовлонг мэддэг болохоор ач нарыг боксоор хичээллүүлэх гэж шамдаагүй байх. Аль болох оюуны хөдөлмөр эрхлүүлэхийг бодсон байлгүй.
-Та хэдэн настайдаа хотод ирсэн бэ. Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Багад ээж нас барж, намайг айлд өргүүлсэн юм билээ. Төрсөн аав минь н.Балганжав гэдэг хүн байсан. Намайг таван настай байхад манайх Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Би нутаг руугаа хүлгийн жолоо залж чадахгүй байсаар 1972 оны олимпын дараа очихдоо аавтайгаа уулзсан. Би Тэлмэн нуурын хойд энгэр дэх Харганат гэдэг мэндэлсэн юм байна лээ. Хамгийн сүүлд Нөмрөгт өнгөрсөн жил очсон.
-Тэгж очихоосоо өмнө аавтайгаа хэр холбоотой байсан бэ?
-Өмнө нь цөөнгүй удаа уулзсаан. Бүр нэг удаа намайг авч явахаар хотод ирсэн юм. Би зөвшөөрөөгүй, тас гүрийчихсэн.