Хорватын шигшээд 0:3-ээр хожигдсоноор Аргентиний хөлбөмбөгийн багийн ДАШТ дэх ирээдүй тун бүрхэг болсон. Тэдний хувь заяа бусдын гарт, өөр өөр хэлбэл Исландын гарт орсон. Учир нь Арлын орныхон хожихгүй байвал хэсгээсээ шалгарах боломж Аргентинд нээгдэнэ. Гэвч Аргентиний шигшээгийн хөлбөмбөгчид болох үйл явцыг хүлээн суух хүсэлгүй байна. Байдал яаж ч өрнөсөн бай шинэ хүний удирдлагад хүсэлтэй байгаагаа тэд хөлбөмбөгийн холбоондоо уламжиллаа. Одоогийн дасгалжуулагч Хорхе Сампаолигийн арга барил, хамгийн гол нь чухал үед багаа зохион байгуулж чадахгүй байгаа байдал нь тоглогчдод огт таалагдсангүй. Эх сурвалжийн мэдээлсэнээр чухам Сампаоли багийн тактикийг буруу боловсруулсанаас болж лидерүүд нь зохих хэмжээний тоглолтоо гаргаж чадахгүй байна хэмээн Аргентиний шигшээ багийн хөлбөмбөгчид үзэж байна. Тиймээс Нигеритэй хийх тоглолтоос урьтаж Сампаолигийн оронд түүний туслахыг дасгалжуулагчийг ерөнхийгөөр томилох шахалтыг тэд холбоондоо хүчтэй үзүүлж байна.