Хөлбөмбөгийн дэлхийн аваргын E хэсгийн тоглолт Бразилчуудын ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын үндсэн 90 минутын хугацаанд хоёр багийн хаалганд ганц ч бөмбөг орсонгүй. Улмаар шүүгч дахин зургаан минутыг сунгаснаар, Бразилчууд энэ хугацааг маш сайн ашиглаж чадлаа. Тухайлбал, шүүгчийн мэдлийн цагийг эхний минутад 11 номерын тоглогч Филиппе Коутиньо эхний гоолыг хийсэн бол шүүгч шүгэл үлээхийн өмнө Бразилийн шилдэг тоглогч Неймар дахин нэг гоол хийсэн юм. Харин Коста Рикагийн шигшээ багийн хувьд "ОХУ-2018" ДАШТ-ийг орхих тав дахь баг боллоо.
Сонирхуулахад, Филиппе Коутиньо энэ удаагийн ДАШТ-нд хоёр дахь гоолоо оруулсан юм. Эхнийх нь Швейцарын багтай учраа таарахад тоглолтын 20 дох минутад бөмбөг оруулснаар багтаа нэг оноо авчирч байсан билээ.