Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар эх орноосоо маргааш мордох гэж байна. Түүнийг Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээн авч уулзан, Монгол Улсын төрийн далбааг гардууллаа.
Одоогоор “К2” уулын оргилд амжилттай гарсан Монгол хүн байхгүй бөгөөд МУГТ Б.Гангаамаа өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан. Өнгөрөгч 2017 онд МУГТ Г.Өсөхбаяр авиралт хийсэн ч оргилд нь гарч чадаагүй юм.