Өчигдөр боулинг сонирхогч эмэгтэйчүүдийн дунд “Queen bowling cup-2018” тэмцээн Big bowling төвд болж, 24 тамирчин оролцлоо. Ганцаарчилсан төрлийн тэмцээнийг зөвхөн шинэ тамирчдыг дэмжих зорилгоор явуулж, тэргүүн байрыг Э.Сайнсанаа , хоёрдугаар байрыг Х.Оюун-Эрдэнэ, гуравдугаар байрыг Н.Отгонтуяа нар эзэлсэн байна. Багийн төрлийн аваргаар С.Дэлгэрцэцэг, Т.Отгон-Эрдэнэ нар тодорч, П.Уранчимэг, Н.Отгонзаяа нар аман хүзүүдэж, Ш.Гэрэлээ, Б.Отгонжаргал нар гуравдугаар байранд шалгарлаа. Багуудыг нэг шинэ, нэг мэргэжлийн тамирчнаар сугалааны зарчмаар бүрдүүлсэн байна. Шилдэг тамирчин буюу өндөр онооны эзний шагналыг 203 оноо авсан “Страйкс” клубын Ш.Гэрэлээ гардлаа. Энэхүү тэмцээн нь эмэгтэй шинэ тамирчдыг дэмжих зорилготой ажээ.