ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар" дэлхийн Гран при тэмцээн манай улсын нийслэлд болох гэж байна. Ирэх зургадугаар сарын 2-3-нд болох тэмцээнд дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 багийн шигшээ багууд оролцохоор болоод байна.
Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай "Улаанбаатар" Гран при тэмцээнээс эхний 2 байрт шалгарсан шигшээ багууд ирэх 10 дугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрхтэй болно.