Дэлхийн дээвэр хэмээдэг, далайн түвшнээс дээш 8848 метрт орших Эверестийн оргилд спортын мастер Ж.Бямбасүрэн өчигдөр 13.47 цагт гарлаа. Тэрбээр дэлхийн долоон ноён оргилын зургаад нь ийнхүү Төрийнхөө далбааг мандуулав. 2011 оноос уулын спортоор хичээллэж буй Ж.Бямбасүрэн Эльбрус (2012), Килиманжаро (2015), Аконкагуа (2016)-д амжилттай авирсан юм.
Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын долоо дахь уулчин болов. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан нар дэлхийн дээвэрт мөрөө тамгалсан билээ.