Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хөлбөмбөгийн ногоон талбайд “UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтийн үеэр 40-50 насны хөлбөмбөгийн спортын мастер, хүндэт зочдоос бүрдсэн “Аз жаргалтай Улаанбаатар” баг “Дуулиан-2020” тэмцээний 15 настнуудын шилдгүүдээс бүрдсэн “Дуулиан-2020” багтай нөхөрсөг тоглон, 0:3 харьцаатайгаар “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчид хожлоо. Ахмад тоглогчид хэдий хурд хүч буураагүй ч залуу үедээ дэм өгөх үүднээс ийн ялагдал хүлээв.
Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тамирчдаас ДАШТ үзэх АЗТАН-аар “MCS Coca Cola” багийн хаалгач н.Очирпүрэв азтанаар тодрон, ОХУ-ын Санкт Петрбург хотноо 2018 оны 06 сарын 19-ний өдөр болох ОХУ-Египетийн тоглолтыг үзэх азтан боллоо. Тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Эрчим клуб”-ын хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.