БНСУ-д болсон “Пёнчан 2018” олимпын наадамд 3000 гаруй тамирчид өрсөлдсөн бол 12 000 сэтгүүчид газар дээр нь сурвалжилсан. Уг наадмыг халуун цэг дээр ажилласан спортын гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр “Blue Mon Center”-ийн “Norphei Art Gallery”-д гаргаад байна.
Нээлтийн үеэр спортын сэтгүүлч Э.Харцага сэтгэгдлээ хуваалцахдаа "Өмнө нь манай баг тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцоод ирэхдээ шагналын тавцан дээр авхуулсан ганцхан бүрзийсэн хар зурагтай ирдэг байсан. Харин гэрэл зургийн камер хөгжсөн энэ үед бид аль ч өнцгөөс нь торгон агшныг буулгах бүрэн боломжтой болоод байна. Энэ утгаараа зурагчны мэргэжил буянтай юм. Би уг нь гоо сайхны ойлголт багатай хүн. Гэхдээ уран гулгалтын хосын болон ганцаарчилсан үзүүлбэрийг үзээд энэхүү наадмыг сурвалжилж яваадаа баярлаж, сад тавьсан. Утсаар ярих гэсэн шоконд орчихсон хүний чинь дуу ч гардаггүй юм билээ. Хэрэв манайд уран гулгалтаар бэлтгэл хийх орчин нь бүрддэг бол бүжигчдэд маань ирээдүй бий гэж харсан.
Ер нь бол олимпын наадам л дайн тулааныг ч зогсоож эвлэрүүлэх хүчтэй байдаг. Хоёр Солонгос энэ тэмцээнээр нэг туган дор нэгдэж, баг болон оролцож буй дүр зураг гэх мэт 50 гаруй агшныг хальсандаа буулгалаа. Би энэ тэмцээнийг сурвалжилахдаа цэвэр сонирхлоороо ашиг хонжоо харалгүй ээлжийнхээ амралтыг аваад л явсан. Харин тусалж дэмждэг хамт олон, найз нөхдийнхөө дэмжлэгээр замын зардлаас чөлөөлөгдөж бусдыг өөрөө зохицуулсан. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа" гэв.
Үзэсгэлэн энэ сарын 28-наас 4-р сарын 11 хүртэл зохион байгуулагдах юм байна.