Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Байкал-Арена" спорт цогцолборын дэд захирал Василий Рукосуев, Эрхүү хотын Шелехов дүүргийн засаг даргын орлогч Елена Софьина тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын үндэсний олимпийн хороо, Эрхүү хот хоорондын биеийн тамир, спортын хамтын ажиллагаа болон бүс нутагт Олимпийн боловсрол, Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлын тухай санал бодлоо солилцжээ.