Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-д V байрт шалгарсан, “Хүч” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Н.Золбоо хүрэл медаль хүртэв. Тэрбээр өмнөх тойргуудад Японы Нобүёши Аракидаг 4:0-ээр, шигшээд БНХАУ-ын Дин Живейг 3:2-оор ялсан ч хагас шигшээд энэ жилээс Катарын нэрийн өмнөөс барилдах болсон гүрж эр Георгий Саканделизед 2:1-оор ялагдсан.
Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг 1:17 секундэд оноогоор цэвэр ялав. Н.Золбоо ийнхүү тивийнхээ аваргаас тав дахь медалиа (дөрөв нь хүрэл) хүртэв.
Энэ жилийн Азийн АШТ-ээс дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон алт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ О.Үйтүмэн, Ш.Түмэнцэцэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор, Г.Төрболд, Н.Золбоо нар хүрэл медалиар энгэрээ мялаав.