Кыргызстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ -ий эрэгтэйчүүдийн 86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны бөх О.Үйтүмэн мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр эхний даваанд Японы Шота Шираиг 10:3-аар, шөвгийн наймд Энэтхэгийн Деепак Пуньяг 7:0-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Би Шенфенийг оноогоор цэвэр ялсан. Аваргын төлөө барилдаанд олимп, дэлхийн аварга, Ираны Хассан Язданитай анх удаа барилдан цэвэр ялагдав.
Монголын чөлөөтийнхөн Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль аваад байна. Тодруулбал, П.Орхон алт, Г.Мандахнаран, Э.Сумъяа, О.Насанбурмаа, О.Үйтүмэн, Ш.Түмэнцэцэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор, Г.Төрболд нар хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.