Сар бүрийн 3-нд болдог "Цусаа бэлэглэх өдөр"-ийг угтан Монголын сагсан бөмбөгийн холбоо Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар болсноо зарлаж санамж бичигт гарын үсэг зурав.
ЦССҮТ нь 70 гаруй эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд өдөрт 100 гаруй донороос цус цуглуулах шаардлагатай байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор цусаа өгсөн донорын тоо 140 гаруй мянгад хүрээд байна. Нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сар бүрийн 3-ны өдрийг цусаа өгөх өдөр болгосноор донорын тоо нэмэгдэж байна.
Энэ үеэр Худалдаа хөгжлийн банк, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо тогтмол цусаа өгдөг доноруудыг шагнаж урамшуулав. Мөн үеэр Ерөнхий боловролын дунд сургуулиудын багш нарын холбооноос “Оюунлаг“ болон 48-р сургуулийн 5-6 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Цусаа бэлэглэхийн ач холбогдол” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны эхний 10 байранд шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.