Өнөөдөр эхэлсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртэв. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд Японы Саки Игарашид 0:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Назгул Нураханыг оноогоор цэвэр (14:4) ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав.
Тэрбээр ийнхүү Азийн аваргын хошой хүрэл медальтай боллоо. “Mongolia Open” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга түүнд оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, Красноярскийн "Алтан Гранпри", Польшийн нээлттэй тэмцээний хүрэл медаль бий.