Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр эхэллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Хангарьд” клубийн тамирчин, ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр (10:0) ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд ялагдсан.
Дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Актенге Кеунимаеваг 8:2-оор ялав.
Э.Нарангэрэл Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Флатц опен” олон улсын тэмцээний-ий аварга.