“Цээж нүцгэн тонга эр” хэмээн алдаршсан Тонга улсын гүйлтийн цанын тамирчин Пита Тауфатофуа 15 км-ийн уралдаанд 114 дүгээр байр эзэлсэн. Энэ жил 34 настай Пита алтан медаль хүртсэн тамирчнаас даруй 23 минутаар хоцорч барианд орсон ч сэтгэлээр унасангүй.
Түүний зорилго нь уралдааны үеэр мод мөргөхгүй, үзэгчдийг харихаас өмнө барианд орох байсан бөгөөд тэрбээр энэ зорилгодоо ч хүрсэн юм.
Түүгээр ч зогсохгүй П.Тауфатофуа үлгэр жишээ тамирчин гэдгээ харуулж, уралдааны сүүлчийн байрт орсон Мексикийн 43 настай тамирчин Херман Мадрасог бариан дээр тэвчээртэй хүлээн зогсоод, ирмэгц нь тэвэрч баяр хүргэсэн.
Хэдийгээр гадаа хүйтэн байсан ч үзэгчид тонга эртэй хамт сүүлчийн цаначныг бариан дээр цаг гаруй тэвчээртэй хүлээсэн гэнэ.