Пёнчаны олимпод түрүүлсэн ОХУ-ын хоккейчид “Пёнчан-2018”-аас улсынхаа хоёр дахь алтан медалийг хүртэв. Тэдхамгийн сүүлд бую 1992 оны Альбервиллийн олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан бол хуучин ЗХУ-ын хоккейчид 1956-1988 оны хооронд долоон удаа аваргалж байлаа. Түүнчлэн 2002 оны Солт Лейк Ситигийн олимпын хүрэл медалиас хойш оросууд анх удаа медаль хүртэж буй нь энэ.