Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д үргэлжилж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцож байгаа цаначин Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.
Энэ үеэр тэдэнд өөрийнхөө гарын үсэгтэй бугуйн цагийг бэлэглэв. Ц.Элэгдорж Төрийн тэргүүн байхдаа өвлийн спортын дэмжих зарлиг гаргаж байсан юм. Сонирхуулахад, “Пёнчан-2018” олимпод Ч.Отгонцэцэг 84, Б.Ачбадрах 97 дугаар байрт шалгарсан.