Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сүмо бөхийн “Хакүхо кап-2018” өсвөр үеийнхний олон улсын тэмцээн Япон улсад болов. Тус тэмцээнд аваргын хүү Махото Д.Мөнхжаргал зодоглон, нэг ялжээ.
Найман орны 1300 тамирчин зодоглосон тэмцээнд манай улсаас найман бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн харьяат Жавхлантөгс гэгч хүү 12 насны ангилалд хүрэл медаль хүртжээ.